Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай

2019-02-26 13:00:04

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                     Дугаар А/167                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн

барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр

батламжлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.7.2.в-д, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/859 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, ГХДТ-2018-1 багцын хэсэгчилсэн талбайн 10.55 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх эрхийг “Амма констракшн” ХХК-д олгож, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсугай.

 

     2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгт үүрэг болгосугай. 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                             НОГООН  ХӨГЖИЛ, АГААРЫН

                                             БОХИРДЛЫН АСУУДАЛ  ХАРИУЦСАН

                                             ОРЛОГЧ                       Ж.БАТБАЯСГАЛАН