Хөрөнгө гаргах тухай

2019-02-26 11:05:22

2019 оны 02 сарын 26-ны өдөр                                        Дугаар А/149                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн дахин сонгууль 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр болохтой холбогдуулан дахин сонгуулийг зохион байгуулахад шаардагдах 33.858.600 /гучин гурван сая найман зуун тавин найман мянга зургаан зуу/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                               НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                               БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                               ОРЛОГЧ                         Ж.БАТБАЯСГАЛАН