Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

2019-02-25 09:10:12

2019 оны 02 сарын 25-ны өдөр                                     Дугаар А/127                                            Улаанбаатар хот

 

 

 

 

Тусгай зөвшөөрлийг хүчингүй

болгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Боловсрол сургалтын байгууллагын үүсгэн байгуулагчдаас гаргасан хүсэлтийн дагуу  иргэн С.Нямдаваагийн “Монгол билиг оюун салбар нэг” сургууль, иргэн Д.Мөнхжаргалын “Жаргалан” сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосугай. 

 

     2.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын “Сургууль байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “А/656 дугаар хавсралтын 4 дүгээр хэсэгт заасан иргэн С.Нямдаваагийн “Монгол оюун 21 дүгээр зуун бүрэн дунд сургууль”, “Нэр өөрчлөх тухай” 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/544 дүгээр захирамжийн 1 дүгээр зүйлийн “Монгол билиг оюун салбар 1”, “Тусгай зөвшөөрөл олгох тухай” 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 298 дугаар захирамжийн 1 дүгээр хэсгийн иргэн Д.Мөнхжаргалын “Жаргалан” бүрэн дунд сургууль гэснийг тус тус хассугай.

 

     3.Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байгууллагын талаар татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагуудад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсандаа байршуулахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                                БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                ОРЛОГЧ                        Ж.БАТБАЯСГАЛАН