Тээврийн хэрэгсэл балансаас балансад шилжүүлэх тухай

2019-02-25 09:10:01

2019 оны 02 сарын 25-ны өдөр                                    Дугаар А/125                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл балансаас

балансад шилжүүлэх тухай

 

 

     Монгол  Улсын  Засаг захиргаа,  нутаг  дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн  29.1.2-ын “а”, 29.2, Төрийн  болон  орон нутгийн  өмчийн  тухай  хуулийн  78  дугаар  зүйлийн 78.2.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан  “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам”-ын 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

    1.Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдийг Хан-Уул дүүргийн “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ-т нэгдүгээр хавсралтаар, Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-т хоёрдугаар хавсралтаар тус тус шилжүүлж данс бүртгэлээсээ хасахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд зөвшөөрсүгэй.

 

    2.Захирамжийн хавсралтад дурдсан тээврийн хэрэгслүүдийг зохих журмын дагуу бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Хан-Уул дүүргийн “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ /Ц.Цогтсайхан/, Хан-Уул дүүргийн “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний төв” ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-ын дарга нарт даалгасугай.

 

     3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                       НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН 

                                       БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН                                              

                                       ОРЛОГЧ                                Ж.БАТБАЯСГАЛАН