Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай

2019-02-25 09:05:13

2019 оны 02 сарын 25-ны өдөр                                       Дугаар А/124                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн

авах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай” 22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон нийт 355 528 938 /гурван зуун тавин таван сая таван зуун хорин найман мянга есөн зуун гучин найман/ төгрөгийн өртөг бүхий  Ус түгээх 8 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

    2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан барилга байгууламжийг балансдаа бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ /Ц.Төрхүү/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                         НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                         БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                         ОРЛОГЧ                         Ж.БАТБАЯСГАЛАН