Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай

2019-02-25 09:00:45

2019 оны 02 сарын 25-ны өдөр                                          Дугаар А/122                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нийслэлийн өмчөөс төрийн өмчид

 эд хөрөнгө шилжүүлэх тухай

 

           

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай  хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 187 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн балансад бүртгэлтэй 416,067,419 /дөрвөн зуун арван зургаан сая жаран долоон мянга дөрвөн зуун арван есөн/ төгрөгийн бүртгэлийн үнэ  бүхий, хавсралтад заасан эд хөрөнгийг төрийн өмчид шилжүүлсүгэй.

 

     2.Төрийн өмчид шилжүүлж буй эд хөрөнгийг данс бүртгэлээсээ хасаж, холбогдох газарт актаар хүлээлгэн өгөхийг эзэмшигч байгууллагуудын дарга нарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                     НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                     БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                     ОРЛОГЧ                                        Ж.БАТБАЯСГАЛАН