Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай

2019-02-21 09:10:32

2019 оны 02 сарын 21-ний өдөр                                     Дугаар А/117                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Төслийн удирдах хорооны

бүрэлдэхүүнийг батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банк хооронд 2018 онд байгуулсан “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн төслийн гэрээ, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 10.1.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Төслийн удирдах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Төслийн хэрэгжилтийг хагас жил тутамд Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлд тайлагнан ажиллахыг Төслийн удирдах хороонд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                       НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                       БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                       ОРЛОГЧ                             Ж.БАТБАЯСГАЛАН