Эрх олгох тухай

2019-02-21 09:00:23

2019 оны 02 сарын 21-ний өдөр                                       Дугаар А/115                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Эрх олгох тухай

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн газар, түншлэгч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудтай байгуулсан санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Засгийн газрын 2016 оны 176 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам”-ын 9.1.11, Сангийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам”-ын 10.1.12-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Монгол Улсын Засгийн газар, түншлэгч орон, олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран Нийслэлийн Засаг даргын Тамгын газар дээр хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэхээр сонгон шалгарсан этгээдтэй гэрээ байгуулах, биелэлтэд нь хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах болон дүгнэх эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т олгосугай.

 

     2.Хэрэгжүүлж буй төслүүдийн цар хүрээ, онцлогоос хамаарч үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллах холбогдох албан тушаалтнуудыг тухай бүр томилон ажиллуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар  /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

 

     3.Шаардлагатай тохиолдолд төслүүдийн зээлийн хэлэлцээр болон бусад холбогдох баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                      НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                      БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                      ОРЛОГЧ                           Ж.БАТБАЯСГАЛАН