Ажлын хэсэг байгуулах тухай

2019-02-20 09:00:32

2019 оны 02 сарын 20-ны өдөр                                           Дугаар А/113                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Хүнсний аюулгүй байдлын талаарх хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтэд шинжилгээ хийж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, санал дүгнэлт боловсруулах, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Дарга

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр

Гишүүд:

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Т.Балжинням;

 

-Нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга С.Ганчимэг;

 

-Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй;

 

-Нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болортуяа;

 

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баялагцэнгэл;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мишигдорж;

 

-Нийслэлийн Статистикийн газрын ахлах мэргэжилтэн Н.Байгалмаа;

 

-Стандарт хэмжил зүйн газрын Бодлого, төлөвлөлт, аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Дашянжмаа /зөвшилцсөнөөр/;

 

-Ус сувгийн удирдах газрын Инженерийн бодлогын хэлтсийн усны аюулгүй байдал хариуцсан инженер Г.Цэндсүрэн.

Нарийн бичгийн

дарга:  

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг;

 

-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Р.Ундармаа.

      2.Санал дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд хүргүүлэхийг Ажлын хэсэг /Т.Гантөмөр/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                          АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                          ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН