Гадаад томилолтын тухай

2019-02-19 09:15:11

2019 оны 02 сарын 19-ний өдөр                                      Дугаар А/112                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

      1.НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон Дэлхийн боловсрол, сургалтын институт хамтран зохион байгуулах “Тогтвортой ба тэсвэртэй хотууд” сэдэвт семинарт оролцуулах зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Оргилцогцлох нарыг  2019 оны 03 дугаар сарын 02-09-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотод томилолтоор ажиллуулсугай.

 

      2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Оргилцогцлоход даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                             АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                             ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН