Нийслэлийн 2019 оны шилдэг хороо, шилдэг хэсгийн ахлагч нарын баг шалгаруулах ажлын хэсэг байгуулах тухай

2019-02-19 09:00:20

2019 оны 02 сарын 19-ний өдөр                                     Дугаар А109                                           Улаанбаатар хот

 

 

 

Нийслэлийн 2019 оны шилдэг хороо,

шилдэг хэсгийн ахлагч нарын баг

шалгаруулах ажлын хэсэг

байгуулах тухай

 

 

     Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 30 дугаар зүйлийн  30.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, хороодын албан хаагчдыг чадавхжуулах, мэдээллийн бодит байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг чиглүүлэх  зорилгоор Нийслэлийн 2019 оны “Шилдэг хороо, Шилдэг хэсгийн ахлагч нарын баг” шалгаруулах болзолт уралдааныг зохион байгуулах Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй баталсугай.

Ажлын хэсгийн

ахлагч:

Ү.Ганболд

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга

Гишүүд:

Ц.Ижилмөрөн

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн;

 

С.Аригуун

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын бодлогын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн;

 

Н.Байгалмаа

-Нийслэлийн Статистикийн газрын ахлах мэргэжилтэн.

Нарийн бичгийн

дарга:     

Ц.Баттулга             

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн.

      2.Болзолт уралдааныг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/491 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтад заасны дагуу дүгнэж, шалгаруулалтыг зохион байгуулахыг Ажлын хэсэг /Ү.Ганболд/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                      АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                      ОРЛОГЧ                                  Ж.БАТБАЯСГАЛАН