Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай

2019-02-18 09:00:00

2019 оны 02 сарын 18-ны өдөр                                   Дугаар А/107                                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж,

төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2,  Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 14 дүгээр зүйлийн 14.7.2-ын “в”, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.8, 5.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/202 дугаар захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 200, 201, 202 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр “Ай Ди Си проперти” ХХК шалгарсныг батламжилж, тус компанид төсөл хэрэгжүүлэх эрх олгосугай.

 

       2.Энэ захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Ц.Тулга/-т, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                     АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                     ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН