Дүүргийн архивын үлгэрчилсэн дүрмийг батлах тухай

2013-05-07 00:00:00
2013 оны 05 сарын 07 өдөр                                          дугаар А/451                                                Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Архивын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5.2 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Дүүргийн  архивын үлгэрчилсэн дүрмийг хавсралтаар баталсугай. 
 
2.Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, архивын баримт хадгалах тохиромжтой нөхцлийг бүрдүүлэн хадгаламжийн сангууд байгуулж,  шаардлагатай төсөв хөрөнгийг дүүргийн төсөвт тусгаж ажиллахыг Дүүргүүдийн Засаг дарга нарт  үүрэг болгосугай.
 
3.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс /Ү.Ганболд/, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс /Х.Гантулга/-т, дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн нэгдсэн удирдлага, арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийслэлийн Архивын газар /С.Гаваа/-т тус тус  даалгасугай. 
 
 
 
                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                     БӨГӨӨД УЛААНБААТАР
                                     ХОТЫН ЗАХИРАГЧ                                                     Э.БАТ-ҮҮЛ