Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай

2019-02-15 10:30:43

2019 оны 02 сарын 15-ны өдөр                                          Дугаар А/104                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших эрхийг хүчингүй

болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1, 48.2.2, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах инженерийн шугам сүлжээ, хамгаалалтын зурвас бүхий 1800 м² газрыг үйлчилгээний зориулалтаар “Тод икс баялаг” ХХК-д эзэмшүүлсэн нь Хот байгуулалтын тухай хуулийг зөрчиж байгаа тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон талаар “Тод икс баялаг” ХХК-д мэдэгдэж, холбогдох гэрээг зохих журмын дагуу цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

    3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/877 дугаар захирамжийн хавсралтын 12 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.


 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                         НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                         БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                         ОРЛОГЧ                          Ж.БАТБАЯСГАЛАН