Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай

2019-02-15 10:10:25

2019 оны 02 сарын 15-ны өдөр                                   Дугаар А/101                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн

хэмжээ, зориулалт, байршил,

нэр өөрчлөх тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4,    33 дугаар зүйлийн 33.1.1, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 12 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийн дагуу энэ захирамжийн хавсралтад заасан 80 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаа газрын талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэрийг өөрчилсүгэй.

 

2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.           

          

3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжийн иргэн А.Эрдэнэбулагт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 дугаар захирамжийн "Би би ленд" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 2003 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 450 дугаар захирамжийн 68 дугаар дунд сургуульд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар захирамжийн Сүхбаатар дүүргийн Арвандолдугаар цэцэрлэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 541 дүгээр захирамжийн “Ачнууд” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 243 дугаар захирамжийн "Бетон-Арматур" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжийн "Их Харанга" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 555 дугаар захирамжийн Тагнуулын ерөнхий   газарт,   “Газар   эзэмшүүлэх,   ашиглуулах  эрхийн  хугацаа  сунгах тухай”  Нийслэлийн Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн  87 дугаар захирамжийн Чингэлтэй дүүргийн Есдүгээр цэцэрлэгт, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаар захирамжийн 90 дүгээр сургуульд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 129 дүгээр захирамжийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын Арвандолдугаар сургуульд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 327 дугаар захирамжийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын Далан хоёр дугаар сургуульд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 495 дугаар захирамжийн Улсын Дээд шүүхэд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар захирамжийн иргэн Н.Баганбанди, Б.Баярмаа, Б.Батбаяр, А.Сарантуяад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжийн иргэн Н.Цогт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 91 дүгээр захирамжийн “ТБТЭ” ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 358 дугаар захирамжийн “Нолго” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 670 дугаар захирамжийн “Ээрмэл” ХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжийн иргэн Г.Баярсайханд, “Газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 254 дүгээр захирамжийн иргэн Р.Чанцалд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/293 дугаар захирамжийн "Юнимед интернейшнл" ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/119 дүгээр захирамжийн “Сансарнөөц” ХХК, ХУД-ийн 75 дугаар сургууль, "Голден чэйнс ХХК-д “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/241 дүгээр захирамжийн "Халиумарал" ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/191 дүгээр захирамжийн “Чойдор” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/344 дүгээр захирамжийн Сонгинохайрхан дүүргийн Зуун жаран гуравдугаар цэцэрлэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/562 дугаар захирамжийн иргэн З.Шагдарсүрэнд, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжийн “Мөнгөн гялбаа” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/754 дүгээр захирамжийн иргэн Н.Отгонбаярт, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай”  Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/830 дугаар захирамжийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1053 дугаар захирамжийн иргэн Э.Болдбаатарт, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/502 дугаар захирамжийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст, “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны     07 дугаар сарын 02-ны өдрийн А/240 дүгээр захирамжийн иргэн С.Энхцэцэг, М.Төмөрбаатарт, “Газар эзэмших эрх шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/646 дугаар захирамжийн Нийслэлийн ерөнхий боловсролын зуун хорь дугаар сургуульд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/919 дүгээр захирамжийн "Грандсинтро" ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн "Интерстандарт нефть" ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/06 дугаар захирамжийн “Солонго лайн” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/245 дугаар захирамжийн иргэн С.Дулмаа, М.Занданбат, Б.Алимаад, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/236 дугаар захирамжийн иргэн Э.Эрдэнэбилэгт, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/551 дүгээр захирамжийн "Солонголайн" ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/702 дугаар захирамжийн "Мэйжиксити деволопмэнт" ХХК-д, “Газар эзэмшүүлэх эрх олгож, баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/935 дугаар захирамжийн иргэн Э.Эрдэнэбилэгт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэгж талбар хуваах тухай” Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/979 дүгээр захирамжийн иргэн Л.Пүрэвдоржид, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/52 дугаар захирамжийн “Мабуд” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/283 дугаар захирамжийн “Дашваанжил” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/444 дүгээр захирамжийн “Монкрем” ХХК-д, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Хан-Уул Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/260 дугаар захирамжийн “Жигүүр голд” ХХК-д, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/562 дугаар захирамжийн иргэн Н.Бүргэдаа, Ц.Даваасүрэнд, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн          А/24 дүгээр захирамжийн "Ирвэс-Интер трейд" ХХК /хавсралтын 20/-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/55 дугаар захирамжийн иргэн Д.Сайнсанаад, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн  Засаг  даргын 2017 оны  06 дугаар сарын 30-ны өдрийн А/487 дугаар захирамжийн иргэн А.Батбаясгаланд, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/612 дугаар захирамжийн иргэн Д.Мухамедэд, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/741 дүгээр захирамжийн иргэн Ч.Батсүхэд, “Газар эзэмших эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/416 дугаар захирамжийн "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" ТӨААТҮГ-т, “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/521 дүгээр захирамжийн Нийслэлийн Боловсролын газарт, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/551 дүгээр захирамжийн иргэн П.Энхболдод, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/839 дүгээр захирамжийн Нийслэлийн ерөнхий боловсролын далан тав дугаар сургуульд, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/952 дугаар захирамжийн “Пи Ай Эм Эм” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/954 дүгээр захирамжийн “Бармон” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр, эдэлбэрийн хэлбэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/989 дүгээр захирамжийн “Ододфүүд” ХХК-д, “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/990 дүгээр захирамжийн иргэн Э.Жаргалан, Э.Батзаяад, “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил, нэр өөрчлөх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн "Хайырым Монголын Мусульманы нийгэмлэг" ТББ-д холбогдох хэсэг, “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/527 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

ОРЛОГЧ                                                                 Ж.БАТБАЯСГАЛАН