Барилга, хот байгуулалтын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг зохион байгуулах тухай

2013-04-11 00:00:00
2013 оны 04 сарын 11 өдөр                                          дугаар А/382                                               Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Хөрөнгө шийдвэрлэх тухай” 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/342 дугаар захирамжаар батлагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн газар дээрх болон доорх инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн байршил, хэмжээг тодорхойлох геодезийн хэмжилт, бүртгэлийн иж бүрдэл төхөөрөмжийн 241,100,000 /Хоёр зуун дөчин нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний   гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хо,роог хавсралтаар баталсугай.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад  даалгасугай. 
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/,  захилагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалттын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
     
 
                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                             БӨГӨӨД УЛААНБААТАР
                             ХОТЫН ЗАХИРАГЧ                                                 Э.БАТ-ҮҮЛ