Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

2019-02-15 09:05:45

2019 оны 02 сарын 15-ны өдөр                                      Дугаар А/97                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Захирамжинд өөрчлөлт оруулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаанд иргэн Ц.Мөнхбат Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Чингис хаан Олон улсын нисэх буудлын баруун талд байрлах амины орон сууцны зориулалттай 2.23 га газрыг тус дуудлага худалдаанд оролцогчдоос хамгийн өндөр үнийн санал хэлж, тухайн байршил дахь газар эзэмших дуудлага худалдааны ялагч болсон боловч Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны  “газар эзэмшүүлэх тухай ”А/1103 дугаар захирамжаар “иргэн Г.Болорцэцэгт” гэж бичилтийн илэрхий алдаа гарсан байх тул уг алдааг засаж, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1103 дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

      2.Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/1103 дугаар захирамжийн алдааг зассан талаар тухайн байршил дахь газрын дуудлага худалдаанд оролцогчдод мэдэгдэхийг Нийслэлийн Газрын алба  /Э.Болорчулуун/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                       АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                       ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН