Газар эзэмших эрх олгох тухай

2019-02-15 09:00:07

2019 оны 02 сарын 15-ны өдөр                                       Дугаар А/96                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Газар эзэмших эрх олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Засгийн  газрын  2016  оны 10  дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулсан газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаанд оролцож, хамгийн өндөр үнийн санал хэлж, дуудлага худалдааны ялагч болсон иргэн Ц.Мөнхбатад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын баруун талд байрлах 2.23 га газрыг амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосугай.

 

      2.Газар эзэмших эрх олгосон иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, тус газарт барих барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдэл, барилгын эх загвар зургийг зохих журмын дагуу батлахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Ц.Тулга/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                 АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                 ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН