Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай

2019-02-14 09:25:14

2019 оны 02 сарын 14-ний өдөр                                       Дугаар А/92                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хайгуулын тусгай зөвшөөрлийн

 хугацааг сунгах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198  дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хүсэлт ирүүлсэн “Гүүд прожект” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15/R032-1 дугаартай тусгай зөвшөөрлийг 2 жилээр сунгасугай. 

 

     2.Аж ахуйн нэгжийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэл хийж, баталгаажуулахыг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т даалгасугай.

 

     3.Тусгай зөвшөөрөл сунгасан тухай барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                     АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                     ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН