Төлөвлөгөө батлах тухай

2019-02-14 09:10:42

2019 оны 02 сарын 14-ний өдөр                                          Дугаар А/90                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Төлөвлөгөө батлах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.6, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Сангийн сайдын 2014 оны 65 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн сангийн үйл ажиллагааны дотоод хяналтын журам”-ыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төрийн сангийн үйл ажиллагаанд 2019 онд дотоод хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Батлагдсан төлөвлөгөөний дагуу дотоод хяналтыг зохион байгуулж, явц, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                      АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                      ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН