Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд сургалт зохион байгуулах тухай

2019-02-14 09:05:44

2019 оны 02 сарын 14-ний өдөр                                        Дугаар А/89                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн

хүрээнд сургалт зохион байгуулах тухай

 

 

       Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “б”, 29.2, 31.1.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.2,  32.1.8, 32.1.11, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнд 2019 оны 02, 03 дугаар сард зохион байгуулах сургалтын хуваарийг хавсралт ёсоор баталсугай.

 

        2.Гамшгаас хамгаалах сургалтад ажилтан, албан хаагчдыг бүрэн хамруулж оролцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн дарга нарт үүрэг болгосугай.

 

       3.Гамшгаас хамгаалах сургалтыг заагдсан хугацаанд зохион байгуулж, дүнг танилцуулахыг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                         АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                         ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН