Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган, дахин төлөвлөж барилгажуулах тухай

2019-02-13 09:05:30

2019 оны 02 сарын 13-ны өдөр                                         Дугаар А/87                                           Улаанбаатар хот

 

 

 

Ашиглалтын шаардлага хангахгүй орон

 сууцны барилгыг буулган, дахин

 төлөвлөж барилгажуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.6, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 16 дугаар зүйлийн 16.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 3.8, 6.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2016 оны  07 дугаар сарын 25-ны өдрийн 01-01/08, 2017 оны 05 дугаар 26-ны өдрийн 02-01/03 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 48 дугаар байр, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 53 дугаар байрыг буулган дахин барилгажуулсугай. 

 

     2.Дээр дурдсан орон сууцны барилгуудад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглож, холбогдох тусгай зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүлсүгэй.

 

   3.Энэ захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Ц.Тулга/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                         АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                         ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН