Дэмжлэг үзүүлэх тухай

2019-02-13 09:00:23

2019 оны 02 сарын 13-ны өдөр                                        Дугаар А/86                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Дэмжлэг үзүүлэх тухай

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.2.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8, 16.1.12, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.9, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн 2019 оны төсөв баталсан тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 19/16 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг дүгнэх, 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 1.58-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах зорилгоор “Бүргэдийн баяр” арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар /Д.Батсүх/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т, уг арга хэмжээний үеэр соёл, урлагийн тоглолт зохион байгуулахыг “Улаанбаатар чуулга” ОНӨҮГ /Р.Мөнхсайхан/-т тус тус даалгасугай.

 

      2.“Бүргэдийн баяр”-т дэмжлэг үзүүлэхэд шаардагдах энэ захирамжийн хавсралтад заасан 11 134 000 /арван нэгэн сая нэг зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

                    

                   

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                          АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                          ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН