Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тэмдэглэх тухай

2019-02-12 09:15:45

2019 оны 02 сарын 12-ны өдөр                                            Дугаар А/85                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний

98 жилийн ойг тэмдэглэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Нийслэлийн ажлын хэсгийг хавсралт ёсоор баталсугай. 

 

     2.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах-төрийн батлан хамгаалах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд “Төрийн батлан хамгаалах үйлчилгээний өдөрлөг”-ийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн  11.00–17.00 цагийн хооронд Нийслэлийн Соёлын төв өргөөнд зохион байгуулсугай.

 

     3.Өдөрлөгийн хүрээнд байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг удирдан зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб /хурандаа Ж.Болдбаатар/, үйл ажиллагаа зохион байгуулах байраар хангах, үзэсгэлэн гаргах, зочид хүлээн авахад дэмжлэг үзүүлэн ажиллахыг Нийслэлийн Соёлын төв өргөө /Б.Байгалмаа/, урлагийн тоглолт зохион байгуулахыг нийслэлийн Соёл, урлагийн газар /Ж.Дамдинцэрэн/, Улаанбаатар чуулга /Р.Мөнхсайхан/-д  тус тус үүрэг болгосугай.

 

      4.Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг  дүүрэгтээ тэмдэглэн өнгөрүүлэх тусгай төлөвлөгөө гарган зохион байгуулж, шаардлагатай зардлыг гаргахыг дүүргийн Засаг дарга нарт хариуцуулсугай.

 

      5.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                           НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                           БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                           ОРЛОГЧ                                  Ж.БАТБАЯСГАЛАН