Ажлын хэсэг байгуулах тухай

2019-02-12 09:05:31

2019 оны 02 сарын 12-ны өдөр                                      Дугаар А/84                                            Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.3, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          

      1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2019 оны 02 дугаар тэмдэглэлийн дагуу “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Нийслэлийн орон сууцны корпораци ХХК, “Олон улсын худалдаа ложистикийн төв” ХК болон нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг шалгах, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

 Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл /зөвшилцсөнөөр/

Гишүүд.

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

 Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын

 албаны дарга Б.Батбямба /зөвшилцсөнөөр/;

 

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

 Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга

 Б.Мөнх-Оргил /зөвшилцсөнөөр/;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх

 зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү,

 төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого,

 төлөвлөлтийн хэлтсийн Төсөл, хөтөлбөр, хамтын

 ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав;

 

-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн

 төлөөлөл, менежмент, хувьчлалын хэлтсийн дарга

 М.Энхболд.

Нарийн бичгийн

дарга

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт

 шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн

 О.Мөнх-Оргил.

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан хяналт, шалгалтыг зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /Н.Батсүмбэрэл/-т даалгасугай.

 

      3.Хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах хүртэлх хугацаанд харилцан хамтын ажиллагаа бүхий байгууллагуудтай эд хөрөнгө, санхүү болон хууль эрх зүйн хүрээнд аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, Нийслэлийн орон сууцны корпораци ХХК, “Олон улсын худалдаа ложистикийн төв” ХК-ийн удирдлагад мэдэгдэж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /Н.Батсүмбэрэл/-т даалгасугай.

           

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                    НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                    БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                    ОРЛОГЧ                                          Ж.БАТБАЯСГАЛАН