Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай

2019-02-12 09:00:02

2019 оны 02 сарын 12-ны өдөр                                       Дугаар А/83                                           Улаанбаатар хот

 

 

 

 

Газар эзэмших эрхийг хүчингүй

болгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/180 дугаар захирамжаар “Хармони гарден” ХХК /РД:5458676/-д мод үржүүлгийн зориулалтаар тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшүүлсэн 115922 м2 газрыг тухайн компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрийг зохих хугацаанд бүрэн төлж барагдуулаагүйгээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан газрын эрх цуцлах нөхцөл бүрдсэн тул газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

 

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон талаар “Хармони гарден” ХХК-д мэдэгдэж, холбогдох гэрээг зохих журмын дагуу цуцлахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

     3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/180 дугаар захирамжийн “Хармони гарден” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.


 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                                 НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                                 БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                                 ОРЛОГЧ                             Ж.БАТБАЯСГАЛАН