Татварын буцаан олголтын тухай

2019-02-11 09:10:39

2019 оны 02 сарын 11-ний өдөр                                        Дугаар А/82                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Татварын буцаан олголтын тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10, 16.1.12, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Сангийн сайдын 2009 оны 104 дүгээр тушаалаар батлагдсан “Албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 2.8, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Нийслэлийн 2019 оны төсөв батлах тухай” 2018 оны 20/17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалган, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг баталгаажуулан ирүүлэхийг Нийслэлийн Татварын газар /Д.Мөнх-Учрал/-т даалгасугай.

 

     2.Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зориулан нийслэлийн 2019 оны төсөвт тусгагдан батлагдсан 25,500,000,000 /хорин таван тэрбум таван зуун сая/ төгрөгийг татвар төлөгчдийн харилцах данс байршиж байгаа арилжааны банкуудтай гэрээ байгуулсны үндсэн дээр Нийслэлийн Татварын газраас баталгаажуулсан жагсаалтын дагуу олгож, гүйцэтгэлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлагнахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                               НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                               БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                               ОРЛОГЧ                           Ж.БАТБАЯСГАЛАН