Газар чөлөөлж, хамгаалалтын зурвас баталгаажуулах тухай

2013-05-06 00:00:00
2013 оны 05 сарын 06 өдөр                                             дугаар А/450                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, Засгийн газрын “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2001 оны 236 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улсын төсвөөс нийслэлийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа Их тойрог 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц төслийн хүрээнд Сонгинохайрхан, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, дүүргүүдийн  нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх цахилгаан дамжуулах агаарын  шугамын трассын зурвасын газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар /-т үүрэг болгосугай. .
         
2. 220/110/35 кВ-ын Улаанбаатар дэд станцаас 110/35/10 кВ-ын Зайсан дэд станц хүртэл, 110/35/10 кВ-ын Зайсан дэд станцаас, 220/110/35 кВ-ын Сонгино дэд станц хүртэл, 220/110/35 кВ-ын Сонгино дэд станцаас, 110/35/10 кВ-ын  Баянгол дэд станц хүртэл, 110/35/10 кВ-ын Баянгол дэд станцаас 110/35/10 кВ-ын Радио телевиз дэд станц хүртэл 110/220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасыг норм дүрмийн дагуу хавсралтаар баталсугай .
         
3. Хамгаалалтын зурваст дэглэм сахиулах, захирамжийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-д, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т тус тус үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                        Э.БАТ-ҮҮЛ