Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2013-05-06 00:00:00
2013 оны 05 сарын 06 өдөр                                           дугаар А/449                                               Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3 дахь хэсэг, 47 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2013 оны төсөв батлах тухай” 6/27  дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 2013 онд хэрэгжүүлэх “Улаанбаатар зам засвар арчлалт” ОНӨААТҮГ-ын Асфальтын үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог хавсралтаар баталсугай.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан гүйцэтгэл, үр дүнг нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд  даалгасугай. 
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/55 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтыг  хүчингүй болсонд тооцсугай.
 
     
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ