Сургалт зохион байгуулах тухай

2019-02-04 09:00:19

2019 оны 02 сарын 04-ний өдөр                                      Дугаар А/77                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Сургалт зохион байгуулах тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 89 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор  2019 онд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд “Амны хөндийн эрүүл мэнд”-ийн боловсрол олгох сургалт, урьдчилан сэргийлэх үзлэг, цоорлоос хамгаалах түрхлэг түрхэх ажлыг зохион байгуулсугай.

 

     2.Сургалт, үзлэг зохион байгуулахад шаардагдах, 41 551 000 /дөчин нэгэн сая таван зуун тавин нэгэн мянга/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Нийслэлийн Эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Амны хөндийн эрүүл мэнд сургалт, үзлэг зохион байгуулах үйл ажиллагааны төлөвлөгөө болон удирдамжийг баталж, уг арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                          НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                          БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                          ОРЛОГЧ                                     Ж.БАТБАЯСГАЛАН