Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-05-06 00:00:00
2013 оны 05 сарын 06 өдөр                                          дугаар А/448                                                Улаанбаатар хот
  
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 361 дүгээр магадлалаар Нийслэлийн Засаг даргын “Монхангай трейд” ХХК-нд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай 2006 оны 434 дүгээр захирамжийг дахин захиргааны шинэ акт гартал түдгэлзүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлж, “Монхангай трейд” ХХК-д газар эзэмших эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 677 захирамжийн “Монхангай трейд” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, гэрээг цуцлан хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
            БӨГӨӨД УЛААНБААТАР
            ХОТЫН ЗАХИРАГЧ                                                      Э.БАТ-ҮҮЛ