Хамтран ажиллах тухай

2013-05-06 00:00:00
2013 оны 05 сарын 06 өдөр                                              дугаар А/447                                           Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн  9 дүгээр зүйлийн 9.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.3 дахь заалтыг тус тус  үндэслэн, ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлыг дэмжих зорилтын хүрээнд 2013 онд зарим төрийн бус байгууллагуудын шугамаар хэрэгжүүлэх төслийн жагсаалт, санхүүжилтын хэмжээг хавсралтаар баталсугай.
 
2. Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхийг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
3. Төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу гэрээ байгуулан зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган, гүйцэтгэл үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай. 
 
                
 
 
 
                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                          БӨГӨӨД УЛААНБААТАР
                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ