Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын гадаад харилцааны үйл ажиллагааны журам батлах тухай

2013-03-01 00:00:00
2013 оны 05 сарын 02 өдөр                                        дугаар А/153                                                         Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн гадаад харилцааг нэгдсэн бодлогоор хангах, гадаад томилолтын үр дүнд хяналт тавих зорилгоор “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын гадаад улс, оронд албан томилолтоор ажиллах журам”-ыг нэгдүгээр хавсралтаар;
 
2.Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллагсадын гадаадын байгууллагын төлөөлөгч, иргэнтэй харилцах журмыг  хоёрдугаар хавсралтаар  тус тус баталсугай.
 
3.Журмыг 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосугай.
 
4.Нийслэлийн дүүргүүд, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон харьяа газруудад мэдээлэл өгөх, журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т даалгасугай.
 
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ