Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

2019-02-01 09:30:13

2019 оны 02 сарын 01-ний өдөр                                           Дугаар А/74                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны   20/17 дугаар тогтоол, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 410 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан цэцэрлэгийн нөлөөлөлд өртсөн Хангайн 11 дүгээр гудамжны 1в тоотод газар өмчлөгч иргэн С.Энхчимэг /ЖЯ86091984/, 1д тоотод газар өмчлөгч иргэн С.Одонгэрэл /СЖ90030523/, 1г тоотод газар өмчлөгч иргэн С.Одончимэг /СЖ87112006 нарт 139,185,900 /нэг зуун гучин есөн сая нэг зуун наян таван мянга есөн зуун/ төгрөгийг нийслэлийн 2019 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-оос санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     2.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                       АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                       ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН