Гадаад томилолтын тухай

2019-02-01 09:15:25

2019 оны  02 сарын 01-ний өдөр                                           Дугаар А/72                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

       1.Япон Улсын Хоккайдо мужид зохион байгуулагдах “Цэвэрлэх байгууламжийн лаг боловсруулах менежмент” сэдэвт сургалтад оролцуулах зорилгоор “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү, тус газрын Цэвэрлэх байгууламжийн албаны дарга Ц.Болд нарыг 2019 оны 02 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар тус улсад томилон ажиллуулсугай.

 

       2.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүүд даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

                             НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                             АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                             ОРЛОГЧ                                Ж.БАТБАЯСГАЛАН