Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай

2019-02-01 09:10:52

2019 оны 02 сарын 01-ний өдөр                                        Дугаар А/71                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

олгох тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.7, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг энэ захирамжийн хавсралтад заасан 5 аж ахуйн нэгж, байгууллагад (талбайн байршил, хэмжээ, солбицол) олгосугай.

 

     2.Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгж байгууллагуудад гэрчилгээ олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлүүлэн, ажлын 10 өдөрт багтаан барилга, хот байгуулалтын төрийн захиргааны төв байгууллага, татварын асуудал эрхэлсэн байгууллага, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших дүүрэг, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэхийг Нийслэлийн Байгаль орчны газар /Э.Баттулга/-т даалгасугай.

 

      3.Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайд холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                   НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                   АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                   ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН