Ажлын хэсэг байгуулах тухай

2019-02-01 09:05:45

2019 оны 02 сарын 01-ний өдөр                                         Дугаар А/70                                        Улаанбаатар хот

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийн өнөөгийн байдлыг судалж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулан танилцуулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.

Ахлагч:

 

-Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүү

Гишүүд:

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү;

 

-Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар;

 

-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн;

 

-Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга /зөвшилцсөнөөр/;

 

-Хөгжлийн банкны Тамгын хэлтсийн захирал Ж.Ганхуяг /зөвшилцсөнөөр/;

 

-Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Алтанцэцэг /зөвшилцсөнөөр/.

Нарийн бичгийн

дарга:

-Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа.

      2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг зохион байгуулж, дүнг нэгтгэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналын хамт 2019 оны  03 дугаар сарын 15-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                      АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                      ОРЛОГЧ                                Ж.БАТБАЯСГАЛАН