Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2019-01-23 09:05:49

2019 оны 01 сарын 23-ны өдөр                                      Дугаар А/46                                          Улаанбаатар хот    

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл

бүртгэн авах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон өөрийн үйл ажиллагааны орлогоор худалдан авсан нийт 533,719,444.0 /таван зуун гучин гурван сая долоон зуун арван есөн мянга дөрвөн зуун дөчин дөрвөн/ төгрөгийн үнэ бүхий энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэн авч байгаа тээврийн хэрэгслийг хавсралтын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Баянгол хүүхдийн зуслан” ОНӨТҮГ /Л.Төмөрчөдөр/-т, “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ /Ө.Мөнгөнсүх/-т, “Асгат” ОНӨААТҮГ /Э.Энхтөр/-т, Багахангай дүүргийн “Хот тохижилтын алба” ОНӨААТҮГ /Ф.Мөнхгэрэл/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                           НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                           БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                           ОРЛОГЧ                                Ж.БАТБАЯСГАЛАН