Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай

2019-01-23 09:00:32

2019 оны 01 сарын 23-ны өдөр                                       Дугаар А/45                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ,

зориулалт өөрчлөх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

      1.Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зам, тээврийн хөгжлийн яаманд мэргэшсэн жолоочийн шалгалт авах байр, орчин үеийн жолоодлогын сургалтын талбайн барилгын зориулалтаар олгосон газрын талбайн хэмжээг 30 га, зориулалтыг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалттай болгон өөрчилсүгэй.

 

       2.Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт өөрчилсөн Зам, тээврийн хөгжлийн яамтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан зураг, төслийн даалгавар өгч, барилгын ажлын явцад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Ц.Тулга/-т тус тус даалгасугай.

 

        3.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/332 дугаар захирамжийн 1 дүгээр зүйлийн 1.12 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

                     

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                    АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                    ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН