Зөвлөгөөн зохион байгуулах тухай

2019-01-22 09:35:45

2019 оны 01 сарын 22-ны өдөр                                           Дугаар А/44                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Зөвлөгөөн зохион байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон дэвшүүлсэнтэй холбогдуулан тус зорилтот жилийн нээлтийн ажиллагаа болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнийг 2019 оны 1 дүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

       2.Зөвлөгөөн зохион байгуулахад шаардагдах 4,781,000 /дөрвөн сая долоон зуун наян нэгэн мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                      АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                      ОРЛОГЧ                                  Ж.БАТБАЯСГАЛАН