Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай

2019-01-22 09:25:49

2019 оны 01 сарын 22-ны өдөр                                          Дугаар А/42                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

   Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 83 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 1 425 478 127 /нэг тэрбум дөрвөн зуун хорин таван мянга дөрвөн зуун далан найман мянга нэг зуун хорин долоон/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий “Өргөө” зочид буудлын барилга, Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 053 076 /далан дөрвөн сая тавин гурван мянга далан зургаан/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий “Дүнжингарав” амралтын газрын барилга байгууламжийг тус газрын балансад бүртгэн авахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

 

      2.Нийслэлийн өмчийн оролцоотой “Дун-Өргөө” ХХК байгуулахад /хуучнаар/ Өргөө зочид буудлын барилгад “Хар Дун” ХХК-ийн 75 хувьд оруулсан  хөрөнгө оруулалтын ажлыг хавсралтын дагуу нийт 1 504 130 480  /нэг тэрбум таван зуун дөрвөн сая нэг зуун гучин мянга дөрвөн зуун наян/ төгрөгөөр хүлээн зөвшөөрсүгэй.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                         НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                         БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                         ОРЛОГЧ                                Ж.БАТБАЯСГАЛАН