Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл бүртгэн авах тухай

2019-01-22 09:05:01

2019 оны 01 сарын 22-ны өдөр                                         Дугаар А/41                                         Улаанбаатар хот

 

 

 

 Нийслэлийн өмчид тээврийн хэрэгсэл

бүртгэн авах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны  66 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын өөрийн үйл ажиллагааны орлогоор худалдан авсан 146,090,000 /нэг зуун дөчин зургаан сая ерэн мянган/ төгрөгийн үнэ бүхий, энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцаж ажиллахыг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ /Ж.Батсайхан/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                               НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                               БОХИРДЛЫН  АСУУДАЛ ХАРИУЦСАН    

                                               ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН