Хөрөнгө гаргах тухай

2019-01-22 09:00:41

2019 оны 01 сарын 22-ны өдөр                                      Дугаар А/40                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн Онцгой комиссын  2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

          

      1.Нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зарим газарт, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод гахайн африкийн мялзан өвчин илэрсэн тул нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний газруудад 72 цагийн хяналт шалгалт явуулах, шалгалтаар илрүүлсэн гарал үүсэлгүй,  шинжилгээний хариу эерэг гарсан гахайн мах, махан бүтээгдэхүүнийг устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийн өвчин нэмж тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулсугай. 

 

       2.Хяналт шалгалт, явуулын ариутгал халдваргүйжүүлэлтийг үр дүнтэй зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Мал эмнэлгийн газар /М.Адилбиш/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /Д.Баянбат/, Нийслэлийн Тагнуулын газар /Н.Баярсайхан/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

         

   3.Гахайн африкийн мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, устгал, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд шаардагдах 81.608.540 /наян нэгэн сая зургаан зуун найман мянга таван зуун дөч/ төгрөгийн зардлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс урьдчилсан байдлаар гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

          

      4.Энэ захирамжийн 3 дугаар зүйлд заасан хөрөнгийг Улсын Онцгой комисст уламжилж нийслэлийн төсөвт эргэн төвлөрүүлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/-т даалгасугай.

 

    5.Энэ захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосугай.

           

      6.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/20 дугаар захирамжийн 3 дугаар заалтыг хүчингүй болгосугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                           НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                           БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                           ОРЛОГЧ                             Ж.БАТБАЯСГАЛАН