Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай

2019-01-21 09:25:38

2019 оны 01 сарын 21-ний өдөр                                     Дугаар А/36                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид хөрөнгө

бүртгэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын  2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 185 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ-ын эзэмшил газарт баригдаж ашиглалтад орсон 9 821 856 /есөн сая найман зуун хорин нэгэн мянга найман зуун тавин зургаан/ төгрөгийн өртөг бүхий 3 ширхэг автомашины гаражийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Дээрх хөрөнгийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ /Ж.Батжаргал/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                       АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                       ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН