Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай

2019-01-21 09:20:49

2019 оны 01 сарын 21-ний өдөр                                     Дугаар А/35                                           Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид хөрөнгө

бүртгэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны “Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай” 188 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Монгол Улсын Их Хурлын 2018 оны 61 дүгээр тогтоолоор Төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлсэн нийт 5,016,958,360.0 /таван тэрбум арван зургаан сая есөн зуун тавин найман мянга гурван зуун жаран/ төгрөгийн өртөг бүхий хавсралтад заасан барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

    2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан барилга байгууламжийг балансдаа бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ /С.Эрдэнэтуул/-т, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ /Б.Бямбадорж/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                       АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                       ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН