Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай

2019-01-21 09:15:44

2019 оны 01 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/34                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид хөрөнгө

бүртгэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны “Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай” 186 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн болон дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж ашиглалтад орсон нийт 87 362 210 /наян долоон сая гурван зуун жаран хоёр мянга хоёр зуун арван/ төгрөгийн өртөг бүхий хавсралтад заасан ус түгээх 2 байрыг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

    2.Энэхүү захирамжийн хавсралтад заасан барилга байгууламжийг балансдаа бүртгэн авч, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ /Ц.Төрхүү/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

 

 

                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                  АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                 ОРЛОГЧ                                  Ж.БАТБАЯСГАЛАН