Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

2019-01-21 09:10:02

2019 оны 01 сарын 21-ний өдөр                                     Дугаар А/33                                             Улаанбаатар хот

 

 

 

 

Тээврийн хэрэгсэл бүртгэх тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам”-ын 3.2.2-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бэлтгэгдсэн 133 000 000 /нэг зуун гучин гурван сая/ төгрөгийн үнэ бүхий хавсралтад заасан тээврийн хэрэгслүүдийг  нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

      2.Нийслэлийн өмчид шинээр бүртгэн авч байгаа тээврийн хэрэгслүүдийг хавсралтын дагуу данс бүртгэлдээ бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ /Ц.Төрхүү/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                          АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                          ОРЛОГЧ                                 Ж.БАТБАЯСГАЛАН