Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай

2019-01-21 09:05:45

2019 оны 01 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/32                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн өмчид хөрөнгө

бүртгэн авах тухай

 

  

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2, 75 дугаар зүйлийн 1, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 189 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хөгжлийн банк болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз орчимд байрлах хавсралтад заасан нийт 296,285,013 /хоёр зуун ерэн зургаан сая хоёр зуун наян таван мянга арван гурван/ төгрөгийн үнэ бүхий Ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэн авсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан хөрөнгийг бүртгэн авч, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллахыг “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ /Ж.Батсайхан/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

 

                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                  АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                  ОРЛОГЧ                                Ж.БАТБАЯСГАЛАН