Төсвийн сарын хуваарь батлах тухай

2019-01-21 09:00:35

2019 оны 01 сарын 21-ний өдөр                                         Дугаар А/31                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

  Төсвийн сарын хуваарь батлах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамж, Сангийн сайдын 2018 оны 309 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 20/17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Нийслэлийн хотын шуудын 2019 оны төсвийн орлогын сарын хуваарь”-ийг нэгдүгээр, “Нийслэлийн хотын шуудын 2019 оны төсвийн зарлага, санхүүжилтийн сарын хуваарь”-ийг хоёрдугаар, “Нийслэлийн 2019 оны төсвийн төсөв хоорондын харилцааны сарын хуваарь”-ийг гуравдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      2.Батлагдсан хуваарийн дагуу санхүүжилтийг хянаж олгохыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                                         НОГООН ХӨГЖИЛ, АГААРЫН

                                         БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                         ОРЛОГЧ                       Ж.БАТБАЯСГАЛАН