Цэцэрлэгийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай

2018-12-26 09:05:40

2018 оны 12 сарын 26-ны өдөр                                       Дугаар А/1228                                        Улаанбаатар хот

 

 

 

Цэцэрлэгийн сургалт эрхлэх

тусгай зөвшөөрлийн хугацаа

сунгах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.2, Боловсролын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 10 дугаар зүйлийн 10.1.5, Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 198 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Баянгол дүүргийн 197, 198, Багануур дүүргийн 194, Сүхбаатар дүүргийн 205, 217, 216, Сонгинохайрхан дүүргийн 195, 196, Хан-Уул дүүргийн 209,  “Тамирын найзууд” ХХК-ийн “Тамирын найзууд”, иргэн Г.Отгоны “Цэцэн маамуу” цэцэрлэгүүдийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилээр сунгасугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан цэцэрлэгүүдийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай. 

 

 

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НОГООН ХӨГЖИЛ,

                                           АГААРЫН  БОХИРДЛЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                                           ОРЛОГЧ                                  Ж.БАТБАЯСГАЛАН